Ажлын цаг 09:00 - 18:00

Сайн байна уу? Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая, манай “Mонфүжи” ХХК нь 2011 оноос эхлэн Япон улсад Их Дээд сургуулийн оюутнууд болон оюутан судлаач, мэргэжилтэн , үндсэн ажилтан , аялал зуучлал , бизнес консалтинг, гадаад дотоод худалдаа зэрэг өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулж ирсэн билээ.

Монфүжи төв нь Япон улсад бүх төрлөөр сурах ба оюутан солилцоо, оюутны зуны болон өвлийн цалинтай дадлага, үндсэн ажилтан, ур чадвартай ажилтан сурган шалгалтад тэнцүүлэн явуулах, сонингийн хөтөлбөр, 30-100% тэтгэлэгт сургалтууд, ажиллах сонирхолтой залуусыг дэмжих сургалтад хамруулан Япон явах суурийг тавин, оюутан залуусынхаа ирээдүйн төлөө оюуны хөрөнгө оруулалт хийн олон улсад мэргэжил эзэмших, эх орондоо буцан ирж ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулж нэг хүний ард нилээн хэдэн хүн баярлаасай, бахархаасай гэж бодон үүсгэн байгуулсан юм. Бидний онцлог болох найрсаг Япон, Англи хэлтэй хамт олон маань Япон улсад албан ёсны оффистой.

Бидний уриа бол та хичээгээрэй бид дэмжье, бидний үүд хаалга зөв үзэлтэй зөв сэтгэлтэй таныг дэмжихийн тулд орших ба үргэлж нээлттэй байна.

Танд сайн сайхныг хүсье.

Хүндэтгэсэн захирал: П.Энхмаа

© 2021 Monfuji.Co.,Ltd Монфүжи ХХК