Ажлын цаг 09:00 - 18:00

Монгол Улсын Онцгой комисс, ГХЯ, “МИАТ” ХК-тай хамтран зургаан удаагийн тусгай үүргийн нислэгээр нийт 1569 иргэнээ нутаг буцаагаад байна

2020-08-12 60

Нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн бүртгэлийг тус ЭСЯ энэ оны 3 дугаар сараас хэрэгжүүлж, Монгол Улсын Онцгой комисс, ГХЯ, “МИАТ” ХК-тай хамтран зургаан удаагийн тусгай үүргийн нислэгээр нийт 1569 иргэнээ нутаг буцаагаад байна.

Иргэд тус ЭСЯ-нд үргэлжлүүлэн шинээр бүртгүүлж буйн зэрэгцээ нэгэнт бүртгүүлсэн иргэдээс нутаг буцахааргүй болсон тухайгаа тус ЭСЯ-наас холбогдоход мэдэгдэх тохиолдлууд цөөнгүй гарч байна.

Жагсаалтыг тухай бүр дахин шинэчлэхэд тодорхой хугацаа шаардагдаж буй тул нутаг буцах төлөвлөгөөгөө өөрчилж, нутаг буцахааргүй болсон иргэдийн зүгээс энэ тухайгаа тус ЭСЯ-ны Консулын хэлтэст аль болохуйц шуурхай мэдэгдэж, иргэд саадгүй буцах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг хүсье.

Жич: Тус ЭСЯ нь энэ оны 8 дугаар сарын 24-ний өдөр Токио-Улаанбаатар чиглэлд үйлдэх тусгай үүргийн нислэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн нэрсийг шинэчлэн гаргаж, УОК-ийн Шуурхай штабт 8 дугаар сарын 14-ний өдрийн дотор хүргүүлэхээр ажиллаж байна.

МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

https://www.facebook.com/MongolEmb/

© 2021 Monfuji.Co.,Ltd Монфүжи ХХК